Хуудаснууд

Tuesday, January 27, 2015

Семинар 4


  1. Интернэт худалдаа /Э-Худалдааны тухай, давуу болон сул таль манай улсад э-худалдаа явуулж буй вэб сайтууд,
  2. Интранэт ба экстранэ
  3. Эрүүл мэндийн салбарт хэрэглэж буй томоохон програм
  4. Төрийн үйл ажиллагаанд хэрэглэгдэж буй томоохон програм
  5. Боловсролын салбарт хэрэглэгдэж буй томоохон програм
  6. Том и-худалдааны сайтуудын үйл ажиллагааБлог хөтлөх зөвлөгөө
  7. Блог нээх вэб сайтууд
  8. blogger ашиглан блог нээх
  9. Мэргэжлийн чиглэлийн вэб сайтууд
  10. Social media, түүний давуу тал
  11. Google хайлтын системийг ашиглан мэдээлэл хайх зөвлөгөө
  12. slideshare.net вэб сайтаас мэдээлэл татах
  13. yahoo хаяг нээх
  14. yahoo хаяг ашиглан баримт явуулах, хүлээн авах
  15. google хаяг нээх
  16. youtube виде бичлэг байрлуулах, үзэх
  17. facebook хуудас хөтлөх зөвлөгөө
  18. facebook group -ын тухай
  19. Twitter гэж юу вэ? ашиглах зөвлөгөө

Lecture 4

http://www.slideshare.net/ennyerke2/4-43973577

Thursday, January 22, 2015

Семинар №3

Дадлага ажил
Ажлын зорилго:
Системийн тохиргоо өөрчлөх: Control Panel/Display, Taskbar and Start Menu, Mouse, Fonts, User Account, Regional and languages, Keyboard
Ажлын дараалал:

  1. Үндсэн дэлгэцийн дэвсгэр фоныг өөрчил. /Шинээр оруулж буй зургийн файлыг дэлгэцийн голд, дэлгэц дүүргэн шигтгэх, дэлгэцийн хэмжээгээр сунган байрлуул.
  2. Үндсэн дэлгэц дээрх стандарт дүрсүүдийг дэлгэцэнд гарга/арилга, стандарт дүрсийг өөрчил.
  3. Үндсэн дэлгэц дээрх shortcut дүрсүүдийг цэвэрлэ.
  4. Start цэсний харагдах байдлыг өөрчил.
  5.  Start цэсэнд програм нэм, хас.
  6. Шилжүүлэх самбарын тохиргоо хий.
  7. Хулганы товчлуурын тохиргоог өөрчил.
  8. Хулганы товчлуурын үүргийг солих ба хэлбэр, заагчийн шилжих хөдөлгөөний хэлбэрийг өөрчил.
  9. Товчлуурт гарны товчлуурын үүргийг өөрчил.
  10.  Компьютерт үсгийн фонт шинээр нэмэх.
  11. Шинээр орос хэл нэмэх, хасах
  12. Програм нэмж суулгах, устгах
  13. Олон хэрэглэгчийн горимд өөрийн ангийн нэр бүхий горим үүсгэж 123 гэсэн тоогоор нууц үг оруул.

Tuesday, January 6, 2015

Семинар №1

Даалгавар №1. Дараах хаяг руу орж лекцээ бичих
             http://www.slideshare.net/ennyerke2/1-43264518
Даалгавар №2
Дараах сэдвүүдээс сонгож мэдээлэл хийнэ. 2 оюутантай баг бүрдүүлж болно.
  1. Компьютерийн хөгжлийн түүх
  2. Компьютер худалдан авахад анхаарах зүйлс
  3. Эрүүл мэнд, аюулгүй байдал, орчин
  4. Комьютер цэвэрлэх зөвлөгөө
  5. Компьютерт зөв суух зөвлөгөө
  6. Компьютерийн аюулгүй ажиллагаа
  7. —Хамгаалалт
  8. Нээлттэй эхийн програм хангамж
  9. —Microcontroller
  10. Microcomputer
  11.  Minicomputer
  12. Mainframe
  13. Supercomputer
  14. Шинэ дэвшилтэт технологитой гар CPU
  15. Шинэ дэвшилтэт технологитой гар Эх хавтан
  16. Шуурхай санах ой

Wednesday, September 17, 2014

Google-ийг ашиглахуй....


Та Google-ийг өдөр бүр ашигладаг ч бүх хайлтын аргуудыг мэдэхгүй. Тэгвэл дараах аргуудыг мэдээд авбал хайлт хийхэд илүү хялбар болно.

1. Үгийг тодохройлох

g1
Ямар нэгэн үгний толь бичгийн тодорхойлолтыг мэдэхийг хүсвэл “define:” гэж бичээд ард нь тухайн үгээ бичиж хайхад толь бичгийн тайлбар гарч ирнэ.

2. Зөв горимоор нь бичиж хайх

g2
Хэрэв ишлэл үг, хэлцийн гарал үүсэл, хэн хэлснийг нь мэдэх хэрэгтэй болвол тухайн ишлэл үгээ хашилтан “” дотор бичиж хайна.

3. Ойролцоо утгатай үгээр хайх

g3
Хэрэв хайлт хийх гэж байгаа зүйлийг олон үгээр илэрхийлж болдог бол, жишээ нь alternative energy гэж хайх гэж байвал үүнийг өөрөөр бас renewable energy гэж хэлж болдог. Тэгвэл энэ үгийг илтгэдэг бүх утгаар хайхыг хүсч байвал тухайн үгнийхээ урд (~) тэмдэг бичээд хайна.

4. Тодорхой үг ороогүй хайлт хийх

g4
Та талх барих жор хайж байна гэж бодъё. Гэхдээ исгэгч ороогүй жор хайх хэрэгтэй боллоо. Ийм үед хайх гэж буй үгээ бичээд “bread recipes” ард нь (-) тэмдэг тавиад хасахыг хүссэн үгээ “yeast” буюу “исгэгч” гэж бичээд хайна. Ингэхээр исгэгч гэсэн үг ороогүй жорууд гарч ирнэ.

5. Тодорхой үнийн хэлбэлзэлд хайх

g5
Тодорхой үнэд тохирсон зургийн аппарат хайж байна гэж бодъё. 500-1000 долларын хооронд үнэтэй аппарат авах гэж байлаа. Эхлээд хайх гэж буй зүйлийнхээ нэрийг бичнэ. Араас нь эхний үнийн дүнг бичээд (..) тэмдэг тавиад сүүлийн үнийн дүнг бичнэ. Жишээ нь: digital camera $500..$1000

6. Мэдээллээ вэб сайттай нь хайх

g6
Та нэг вэб сайт дээрээс нэгэн сонирхолтой мэдээ уншчихаад дараа нь түүнийхээ URL, болон гарчигийг нь санахгүй байвал “site:” гэж бичээд вэб сайтны нэрийг бичээд уншсан мэдээнийхээ түлхүүр үгийг бичээд хайна.

7. Хоосон зураасан дахь үгийг олох

Pop Rocks with ______ would result in _____. Энэ өгүүлбэрийн зураасны оронд байх үгсийг олохыг хүсвэл өгүүлбэрээ бичихдээ зураасны оронд (*) гэж бичээд хайна.

8. Файлын төрлөөр хайх

Та PowerPoint дээрх илтгэлүүдийг хайлаа гэж бодъё. Тэгвэл хайх зүйлийнхээ гарчигийг бичээд араас нь “filetype:PPT” гэж бичээд хайна.

9. Цагийн хэмжүүр гаргах

Хэрэв хажууд чинь timer-тай утас эсвэл цаг байхгүй бол Google ашиглан гаргаж болно. Хайлтын хэсэгт “set timer for” гэж бичээд хайхад Google timer гарч ирнэ. Түүн дээр гүйлгэхийг хүссэн хугацаагаа бичнэ. Хугацаа дуусахад сэрүүлэг дуугарч мэдэгдэнэ.

10. Тоо бодно

Та шууд тэгшитгэл бичээд хайхад Google таньд бодоод өгнө. Эсвэл тооны хувь ч олж болно.

11. 2 өөр валютын харьцааг олно

Жишээ нь Америк долларыг Монгол төгрөгт шилжүүлэхэд хэд болох дүнг гаргана. Ингэхийн тулд 2 валютын дунд “to” гэж бичнэ.

12. Хөдөлгөөнт зураг хайх

Найзруугаа явуулах тохиромжтой хөдөлгөөнт зураг хайх гэж байна уу? Тэгвэл сэдвийнхээ нэрийг бичээд Google Images рүү ороод Search tool хэсэг дарна. Дараа нь Type гэсэн хэсгээс “Animated” хэсгийг сонгоно.

13. Гарчигаар нь хайх

Та хэн нэгэн алдартны зөвхөн ахлах сургуульд байсан үеийнх нь мэдээллийг хайх хэрэгтэй боллоо. Тэгвэл “intitle:” гэж бичээд араас нь хайх зүйлээ бичнэ.

14. Google дэмийрэл

Найзыгаа гайхшруулахыг хүсч байвал “do a barrel roll” гэж бичээд үзээрэй.

Excel дээр үр дүнтэй ажиллах 12 энгийн аргууд



 /Эх сурвалж http://orgiliin.blogspot.co.uk/2014/09/excel-12.html/


12 простых приёмов для эффективной работы в Excel 


Excel програм дээр ажиллаж байгаа хүснэгт агуу том нэг л  их тоо харагддаг боловч энгийн арга хэрэглэлүүдээр суралцаж, өөрийн болгосноор ажлаа хөнгөвчилж, цаг хугацааг хэмнэх бүрэн боломжтой байдаг.ингэсэн тохиолдолд таны хамгийн найдвартай хэрэглэгдэхүүн, ямар ч програм хангамж хэрэггүй тооцоолуур болох юм шүү.



----------------------<cut>----------------------


1. Диаграмд шинэ өгөгдөл нэмж оруулах:
хэрвээ таны өмнө нь байгуулсан диаграмд шинэ өгөгдөл оруулах шаардлага гарсан бол тэр мэдээлэл бүхий хэсгийг хуулж аваад (Ctrl + C) шууд график дээр очиж хуулна. (Ctrl + V).

12 простых приёмов для эффективной работы в Excel


2. Нүд ирмэхийн зуурт бөглөх (Flash Fill)
энэ бол зөвхөн Excel 2013 шинээр орж ирсэн үйлдэл юм. Жишээ нь танд овог нэр, ургийн овог бүхий жагсаалт байгаа бөгөөд овог нэрийг хураангуй болгох шаардлагатай байлаа гэж үзье. 
Тэгэхийн тулд зэрэгцээ эгнээнд хамгийн эхний өөрийн хүсч буй байдлаар гараар оруулж өгнө. харин 3,4 дэх мөрнөөс эхлэн Excel өөрөө таны дараагийн үйлдлийн таамаглалын харуулах бөгөөд цаашхи мөрүүдийн автоматаар бөглөнө. Ингэхийн тулд зөвхөн Enter дарах л хангалттай. 

12 простых приёмов для эффективной работы в Excel

ийм маягаар майл хаягнаас нэрийг салгах, овог нэрийг хураах гэх мэт ижил төстэй үйлдлүүдийг хийх боломжтой юм. 

3. Формат буюу загварыг өөрчлөхгүйгээр хуулах
Бид бүгд мөрний баруун доод хэсэгт гарч ирэх хар чагтын тусламжтайгаар томьёо мэдээллийг хормын зуурт хуулж татдаг. Гэтэл тэрхүү үйлдэлд загвар оруулсан хүснэгтийн формат алдагддаг. Ингэхгүйн тулд өнөөх чагтын хажууд гарч ирэх дэлгэрэнгүй хэсгийг дарж "Paste without formatting" сонгоход тоо томьёолол, загвар дизайн буюу хүснэгтийн өнгө хүрээг өөрчлөхгүйгээр хуулагдах болно. 

12 простых приёмов для эффективной работы в Excel


4.  Excel хүснэгт дэх мэдээллийг газрын зураг дээр харах
Excel 2013 сүүлийн хувилбарт өөрийн газарзүйн дата мэдээллийг газрын зурагтай холбох боломжтой болсон. энэ нь худалдааны байгууллагууд салбаруудаар дүн, үйлчилгээгээ харах боломжтой бол бидний хувьд нэгж байгууллагуудаа байршуулан харах боломжийг өгч байна. Үүний тулд (Office Store)-д орж (Insert) хэсгээс Bing Maps нэмэлт хэрэглэхүүнийг суулгах шаардлагатай.
Мөн албан цахим хуудсанд орж, тэрхүү хэрэглэхүүнийг олоод Add хийж болох юм. (My Apps) хэсгийн (Insert) хэсэгт орж өөрийн програмд харагддаг болгох хэрэгтэй. Үүний дараа тоон мэдээллийг оруулснаар Show Locations хэрэглэгдэхүүний тусламжтайгаар газрын зураг дээр тооцоог харах боломжтой.
/Орч:сумдаар төлөвлөгөө гүйцэтгэлээ гаргаад хуралд ингээд танилцуулчихад ч яахав дээ Тийм биз дээ кк/ 

12 простых приёмов для эффективной работы в Excel


5. хэрэгтэй sheet рүү хурдан шилжих

12 простых приёмов для эффективной работы в Excel

Зарим тохиолдолд нэг файл өчнөөн олон хавтастай болчихсон заримых нь нэр нь харагдахгүй, бид юу байгаагаа ч мартах үе байдаг. Иймд бүгдийг харахын тулд хавтаснуудын урд хэсэгт очиж хулганы баруун талыг дараад More sheets хэсэгт дарахад бүх хавтаснуудын нэр харагдана. Энэ нь бага зэрэг төвөгтэй ч эргүүлж тойруулж хайснаас хамаагүй хурдан бөгөөд цэгцтэй.

6. Хүснэгтийг мөр, баганыг эргүүлэх
Зарим тохиолдолд бидний мөрөөр бичсэн мэдээллийг багана болгох шаардлага гардаг. :
Выделите диапазон.
мэдээллээ хуулж аваад (Ctrl + C) хуулж тавих газартаа очоод хулганы баруун талыг гаргаж зурган дээр гарч буй зураг бүхий transpose хэсгийг дарж хуулж тавина. үүнийг мөн эсрэг үйлдэлд мөн хийж болно. 

12 простых приёмов для эффективной работы в Excel

Програмын хуучин хувилбаруудын хувьд яг ийм товч харагдахгүй боловч хуулж тавих нүдэндээ очоод  (Ctrl + Alt + V) дарахад нэмэлт цонх гарах бөгөөд үүнд  (Transpose) гэсэн баруун доод сонголтыг хийж хуулж тавьдаг.
7. Сонгол бүхий доош сунах мэдээлэл

12 простых приёмов для эффективной работы в Excel

/Орч; сүүлийн үед хамгийн их дуртай болсон функц дээ кк/
зурган дээр харагдаж байгаа шиг мөрийг сонголт бүхий хэсэгтэй болгохын тулд /ихэвчлэн тийм, үгүй , эр, эм гэх мэт/ жагсаалт ашигладаг. 
Үүний тулд хязгаарлалт хийх нүдээ сонгоод (Data — Validation). хэсгийн (Allow) зөвшөөрөх хэсэгт жагсаалт буюу (List) ийг сонгоно.
  (Source)  гэсэн хэсэгт хязгаарлалт байж болох сонголт бүхий нүдээ сонгож өгнө. 

12 простых приёмов для эффективной работы в Excel

Зураг илүү ойлгомжтой.

8. «Ухаалаг» хүснэгт

12 простых приёмов для эффективной работы в Excel

Програмын (Home — Format as Table) хэсэгт ухаалаг хүснэгтүүд байрлаж байгаа. Энэ нь зөвхөн нүдний өнгө болон хүрээгээр зогсохгүй, их олон үйлдлийг нэгтгэж, ажил хөнгөвчилсөн хүснэгт юм:
шинээр мөр, багана нэмэхэд загвараа хадгална.
Оруулсан томьёо автоматаар бүх хүснэгтэд орно.
Ийм хүснэгтүүдийн эхний мөр автоматаар филтертэй байдаг бөгөөд шууд ашиглаж ангилж, сонгож ажиллах боломжтой.
Автоматаар дүн оруулах хэсгийг design хэсгээс нь шууд оруулах боломжтой. 
9.Жижиг графикууд
/Орч: Мэдээллийг хамгийн гоё харагдуулдаг хамгийн дуртай функцийн минь нэг дээ/  (Sparklines) — мэдээлэлийн жижигхэн графикийг шууд нүдэнд багтаан харагдуулдаг функц юм. Үүнийг үүсгэхийн тулд (Insert) хэсгийн  (Sparklines) хэрэглэхүүнээс  (Line)  (Columns) сонголтыг сонгоно. Нэмэлт гарч ирсэн цонхонд хүснэгтийн өгөгдлийг сонгож засах боломжтой.

12 простых приёмов для эффективной работы в Excel

тэгээд «ОК» дарахад л жижиг графикууд чинь гарах бөгөөд (Design) хэрэглэгдэхүүн идэвхтэй болсноор өнгө, төрөл, их болон бага утгыг харагдуулах зэргээр өөрчлөх боломжтой. 

10. Хадгалагдаагүй файлыг сэргээх
ажлын их ачааллын дараа арай хийж мэдээллээ бэлтгэж дуусаад ядарч нүд нь анилдаж байхдаа файлаа хааж асуух асуултыг санаандгүй Dont Save дарах тохиолдол танд тохиолдсон уу?
Ингээд бүтэн өдөр сэтгэл зүрхээ зориулан хийсэн ажил байхгүй, харин дарга тань таныг өнөөдөр огт юу ч хийгээгүй, чадваргүй залхуу ажил хийдүүлэгч гэж үзэх болно. 
Юун гэртээ харих. Дахин эхлэх?
Үгүй ээ!!! харин хийсэн зүйлээ сэргээх хэрэгтэй.
хэрвээ та Excel 2010 ашигладаг бол (File — Recent) хэсгийг дарж, баруун доод талын булангийн (Recover Unsaved Workbooks) хэсгийг сонгоно. Харин Excel 2013 дээр очих зам арай өөр бөгөөд  (File — Properties — Recover Unsaved Workbooks) дотор хадгалагдаагүй боловч сэргээх боломжтой файлууд байрлаж байгаа. Ингээд сонголтыг Microsoft Office програм түр хугацааны файл хадгалдаг хавтсан дотроо хадгалаагүй файл, өөрчлөлтийг хадгалаагүй файлыг дуудан гаргаж ирдэг юм.

12 простых приёмов для эффективной работы в Excel


11. Хоёр баганын мэдээллийг ялгаа болон давхцалыг тодорхойлох. 
Заримдаа бидэнд хоёр баганын мэдээлэл хоорондоо ялгаатай болон төстэй байгаа эсэх талаар харах шаардлагатай болдог. үүнийг хамгийн хурдан бөгөөд нүдэнд харагдахуйц байдлаар ялгаж харахын тулд:
Тухайн шалгах хоёр байгаа баганаа Ctrl дарж байгаад сонгоно.
(Home — Conditional formatting — Highlight Cell Rules — Duplicate Values) дарааллаар давхцаж байгаа утгуудыг, (Unique) сонголтоор давхцаагүй утгаад ялгарна.

12 простых приёмов для эффективной работы в Excel



12. Подбор (подгонка) результатов расчёта под нужные значения
Зарим тохиолдолд бид нар ямар хариу гаргахаа мэдэж байгаа боловч томьёондоо тухайн өгөгдлийг өгөхийн тулд хэдэн янзаар оролцож дутааж ихдүүлж байж  тааруулдаг. ийм тохиолдолд таны өмнөөс боломжийг тооцоолох хэрэглэхүүн мөн байдаг байна. ингэхийн тулд (Insert — What If Analysis — Goal Seek) дарааллаар сонголтыг хийж, нэмэлт цонхонд өөрчлөгдөх боломжтой сонголтыг хязгаарыг оруулна. ингээд л  «ОК» дарахад Excel 0,001 хувь хүртэлх оновчтой байдлаар хариуг гаргадаг. Доорх жишээ зурганд жишээлбэл зээлийн эргэн төлөлтийг 20 мянгаас хэтрэхгүй байхаар тооцоолохоор томьёолсон байна.

12 простых приёмов для эффективной работы в Excel

Вирусийг таних хамгийн энгийн арга


  1.  Компьютерийн дэлгэц үе үе анивчих 
  2. Систем нь ямар ч тайлбаргүй доголдох
  3. Компьютерийн ажиллах байдал урьдынхаасаа удаашрах
  4. Компьютерийн boot-ийг бүрэн ачааллаж чадахгүй байх
  5. Принтер зарим үед алдаа өгч өөрийгөө ачаалан хэвлэх
  6. Файл зарим үед гарч ирэхгүй байх
  7. Компьютерийн чанга яригч зарим үед гарч ирэхгүй байх
  8. Компьютер автоматаар байн байн унтарч асах